Буриад, Монголын хооронд хилийн шалган нэвтрүүлэх таван цэг ажиллана. Буриадын ерөнхийлөгч Вячеслав Наговицын энэ тухай мэдэгдэв. Улаанбаатар хотноо өнгөрсөн долоо хоногт болсон Буриадын бүгд найрамдах улс болон Монгол улсын хооронд болсон яриа хэлэлцээний гол сэдэв шалган нэвтрүүлэх цэгийн ажил, хил дамнасан гарцын журмын тухай байлаа. Жижиний дүүргийн “Желтура” шалган нэвтрүүлэх цэгийг хаах тухай урьд мэдэгдэгдэж байсан юм. Тус шалган нэвтрүүлэх цэгийг үргэлжлүүлэн ажиллуулна хэмэн ОХУ-ын Гадаад хэргийн яамнаас албан ёсны хариулт авсан тухай Вячеслав Наговицын мэдэгдлээ. Үүнээс гадна эдгээр шалган нэвтрүүлэх цэгийг тохижуулахад хөрөнгө гаргах төлөвлөгөөг баталлаа. Урьд “Монд” болон “Хяхт” шалган нэвтрүүлэх хоёр цэгийг “Хил” Холбооны зорилтот хөтөлбөрт оруулсан юм. Өнөөгийн байдлаар тэнд төсөл, баримт бичгийг боловсруулж байгаа бөгөөд эдгээр нь 2010 онд ажиллаж эхлэх юм. Төлөвлөгөөнд “Култук-Монд” болон “Улаан-Үд -Хяхт” замыг шинэчлэхээр оруулжээ. Үүний зэрэгцээ монголын талд Буриадын чиглэлд ажил өрнөж байна.