АНУ-ын долларын ханш унаж байгаа нь америк валют ерөнхийдөө хямрахад хөтөлж байна. АНУ-ын томоохон хувийн банк “Бэнк оф Америка” банкны шинжээчдийн үзэж байгаагаар аж үүлдвэрийн тэргүүлэн орнуудын Төв банкууд долларыг дэмжихээр шийдсэн, олон орон доллароос хохирол амсч, валютын нөөцдөө өөрчлөлт оруулах бодолгүй байгаа, дэлхийн эдийн засагт инфляц байхгүй зэргээс ийм байдал үүсч байна. Америкийн банк дэлхийн хэмжээнд долларын эрэлт гэнэт буурах шалтгаан байхгүй гэж үзэж байна. Үүний зэрэгцээ өнөөдөр дэлхийн зах зээлд долларын евротой харьцах ханш сүүлийн 14 сард хамгийн доод түвшинд байна.