Орос улсын парламентын доод танхимын 3 сөрөг хүчин ОХУ-ын коммунист нам, Либерал ардчилсан нам, “Шударга Орос улс” нам 10-р сарын 11-нд Орос улсын 75 субъектад болсон сонгуулийн дүнг эсэргүүцэн өнөөдөр хурлын танхимаас гарлаа. Либерал ардчилсан намын удирдагч Владимир Жириновский улсын хэмжээнд болсон сонгуулийг хүлээн зөвшөөрөхгүй бөгөөд сонгуулийн бүх хэсэгт саналыг дахин тоолхыг шаарджээ. “Шударга Орос улс нам” хэлэлцэх хэргийн төлөвлөгөөний асуудлаар үг хэлэх боломж олгоогүй шалтгаанаар танхимыг орхижээ. Марий Эл бүгд найрамдах улсад сонгуулийн үеэр гарсан зөрчлийг Сонгуулийн төв комисс ойшоогоогүй тухай коммунист намын гишүүн Николай Харитонов тэмдэглэв. Сөрөг хүчин 3 нам сонгогчдоор тоглож, “Нэгдсэн Орос улс” нам илт давуу ялсан сонгуулиийн дүнг гуйвуулахыг оролдож байна хэмээн “Нэгдсэн Орос улс” нам үзэж байна.