Индонезийн Баруун Суматра арлын ойролцоо 9-р сарын 30-нд хүчтэй газар хөдөлсний уршгаар 1115 хүн амь насаа алджээ. Тус улсын засаг захиргааны төлөөлөгч өнөөдөр энэ тухай Жакарта хотод мэдэгдэв. Байгалийн гамшгийн улмаас 1200 гаруй хүн хүнд, мөн нутгийн оршин суугч 1700 хүн хөнгөн шархаджээ. Баруун Суматрад Рихтерийн шаталбараар 7,9 баллын хүчтэй газар хөдлөхөд 135 мянган байшин барилга сүйрчээ. Индонезид 2 тэрбум гаруй долларын материалын хохирол учирсан байна.