Москвагийн улсын их сургуулийн орчимд америкийн яруу найрагч Уолт Уитмений хөшөөг Орос улсын Гадаад хэргийн сайд Сергей Лавров, АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтон, Москва хотын дарга Юрий Лужков нар нээлээ. Москвагийн засаг захиргаа 2000 онд америкийн нийслэлд оросын яруу найрагч Александр Пушкины хөшөө бэлэглэхээр шийдэсний хариуд Вашингтон хотын захиргаа энэ хөшөөг Москва хотод бэлэглэжээ. Энэ хөшөө орос-америкийн харилцааны бэлэг тэмдэг хэмээн Хиллари Клинтон тэмдэглэв. Пушкин, Уитмен нар цаг үеийнхээ яруу найргийг “солилцож” байгаа мэт бид манай улс, ард түмний харилцааг “шинээр эхлүүлж” байна гэж Клинтон хэлсэн юм. 19-р зууны америкийн яруу найргийг шинэчлэгч Уолт Уитмен нь чөлөөт шүлгийн “эцэг” нь юм. Зохиолчийн “өвсний навч” гол номыг түүнийг амьд сэрүүн ахуйд 6 удаа хэвлэхд, ямагт шүлгийн шинэ мөчлөг агуулж байлаа. Орос улсад Иван Тургенев, Константин Бальмонт, Корней Чуковский нар түүний шүлгийг орчуулж байв.