Монгол Улсад монгол-оросын найрамдалын уламжлалт сарын ажил үргэлжилж байна. Найрамдалын баярын эхний долоо хоногт Улаанбаатар хотноо Буриадын бүгд найрамдах улсын соёл, эдийн засгийн өдрүүд боллоо. ОХУ-ын энэ бүс нутгийн өргөн бүрэлдэхүүнтэй төлөөлөгчид Монгол Улсын нийслэлд ирсэн юм. Буриадын ерөнхийлөгч Вячеслав Наговицыны тэргүүлсэн төлөөлөгчдийг Монгол улсын ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, ерөнхий сайд С.Баяр нар хүлээн авч уулзлаа. Вячеслав Наговицын манай тусгай сурвалжлагч Ольга Павловичийн асуултанд хариулсан байна. Түүнийг айлчлах үеэр манай тусгай сурвалжлагч Улаанбаатар хотод томилолтоор ажиллаж байсан юм.
Вячеслав Владимирович, Орос улсын орчин үеийн түүхэнд анх удаа Буриадын бүгд найрамдах улсын засаг захиргааны төлөөлөгчид бараг бүрэх бүрэлдэхүүнээр Монгол Улсад ирж байна. Улаанбаатар хотод хийж байгаа айлчлалын гол зорилго юу вэ? 
Бид хамтын ажиллагаагаа өргөжүүлж, хамтын ажиллагааны төлөвлөгөөг хэлэлцэхээр нөхөрсөг Монгол улсад ирсэн юм. Сүүлийн үед бид Монгол улсын засгийн газартай 2008 оны 1-р сард гарын үсэг зурсан хамтын ажиллагааны тухай протоколд тулгуурлан нягт холбоо тогтоосон. Энэ протоклын үйлчлэх хугацаа 12-р сард дуусан юм. Бид хоёр жилийн хамтын ажиллагааны дүнг гаргаж, бэрхшээлтэй асуудлыг хэлэлцэж, үүнийг шийдэх арга замыг тодрууллаа. Хамгийн гол нь бид 2010-2011 онд худалдаа-эдийн засаг болон хүмүүнлэгийн салбарт хамтран ажиллах тухай протоколд гарын үсэг зурсан юм. Монгол улсын өргөн бүрэлдэхүүнтэй төлөөлөгчид ирэх оны 1-р сард Улаан-Үдэд ирж, хамтын ажиллагаагаа уялдуулахаар тохиролцлоо. 
Та Буриадын бүгд найрамдах улс болон Монгол Улсын хамтын ажиллагааг бүхэлд нь хэрхэн үнэлж, ямар асуудлыг нэн даруй шийдвэрлэх шаардлагатай гэж үзэж байна вэ?
Бидний хамтын ажиллагаа муугүй байгаа. Бид хөдөө аж ахуйн салбарт сайн харилцаа тогтоосон. Монголоос импортоор мах авч, өөрийн нутаг дэвсгэрт боловсруулах, Буриадад мал нийлүүлэх асуудлыг нэлээд урагшлуулсан. Одоохондоо Буриад махны хэрэгцээний 50 орчим хувийг өөрсдөө хангаж байна. Одоогоор манай бүс нутагт ердөө 245 мянган толгой мал үлдсэн. Энэ мэдээж хангалтгүй. Монгол улсын Хүнс хөдөө хөдөө аж ахуйн яаманд болсон яриа хэлэлцээний үеэр Монгол улс ойрын үед Буриадад 680 мянган толгой мал нийлүүлэхээр тохиролцсон юм. Монгол улсын Зам тээвэр, хот, хот байгуулалтын яаманд болсон яриа хэлэлцээ нэлээд үр бүтээлтэй боллоо. Транзит тээвэр тухайлбал Замын Үүд хотоос Алтан булаг хүртэл 1000 орчим км урт хурдны авто зам барих тухай ярисан. Монгол Улсаас Хятад, Буриад, Сибирьт ачаа шуурхай хүргэх хамгийн ойр, оновчтой зам байна. Улаанбаатар болон Улаан-Үд хотын хооронд шууд нислэг хийх тухай асуудлыг бид мөн хэлэлцсэн. Одоогоор тогтмол нислэг байхгүй ч, монголын хоёр нисэх компани энэ хоёр хотын хооронд нислэг үйлдэх эрх авсан. Хилийн шалган нэвтрүүлэх цэгийн үйл ажиллагаа мөн чухал байсан. Эцэст нь тэмдэглэхэд Буриадын бүгд найрамдах улс болон Монгол Улсын хамтын ажиллагаанд бэрхшээлтэй асуудал байгаа ч, манай бүс нутаг энэ улстай худалдаа-эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх тухайд ОХУ-ын бүс нутгаас тэргүүлж байгааг төгсгөлд нь тэмдэглэмээр байна. Өнгөрсөн жил Буриад, Монголын бараа эргэлт 74 сая долларт хүрч, 2007 оны үзүүлэлтээс 77 хувиар илүү байна. Буриадын бүгд найрамдах улсын ерөнхийлөгч Вячеслав Наговицынтай хийсэн ярилцлагыг хүргэлээ.
<сонсох>