Эдийн засаг, хүмүүнлэгийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, дэлхийн санхүүгийн хямарлын үр дагаврыг даван туулах зэрэг сорилд хамтдаа хариу үйлдэл үзүүлэх асуудлыг өнөөдөр Бээжинд хэлэлцэж байна. Энд ШХАБ-ын засгийн газрын тэргүүн нарын Зөвлөлийн хурал болж байна. Орос, Казахстан, Киргиз, Хятад, Тажикистан, Узбекистан зэрэг улсын ерөнхий сайд нар орлоцож байгаа энэ уулзалтад ШХАБ-д ажиглагчийн статустай Энэтхэг, Иран, Монгол, Пакистан зэрэг улсын төлөөлөгчид өргөн бүрэлдэхүүнээр оролцож байна. ШХАБ-ын орнуудын засгийн газрын тэргүүн нарын зөвлөл дэлхийн санхүүгийн хямарлын үр дагаврыг даван туулах хамтарсан хөтөлбөрийг өнөөдөр батална гэж Орос улсын Ерөнхий сайд В.Путин Бээжинд болсон хуралдааны үеэр мэдэгдэв.
Хямарлын дараах хөгжлийн үед бид хамтын ажиллагааны бүх боломж, ашиг тусыг бүрэн ашиглах ёстой бөгөөд өнөөдөр бидний батлах дэлхийн санхүүгийн хямарлын үр дагаврыг даван туулах хамтарсан санаачилга үүнд дорвитой суурь болно гэж ерөнхий сайд мэдэгдэв. Энэ баримт бичиг ШХАБ-ын хүрээнд хямарлын эсрэг арга хэмжээг зохицуулна гэж В.Путин үзэж байна. Чиглэсэн яам тамгын газар үүнд онцгой үүрэг гүйцэтгэнэ. ШХАБ-ын худалдаа-эдийн засгийн олон талын хамтын ажиллагааны урт хугацааны хөтөлбөрийг биелүүлэх үүрэгтэй нэг ёсондоо “штаб” байгуулах тухай ярьж байна гэж ерөнхий сайд тодруулав.
Байгууллагын Ажил хэргийн зөвлөлийн гүйцэтгэх нарийн бичгийн даргын орлогч Денис Тюрин ШХАБ-ын үйл ажиллагааны өөр чиглэлийн талаар манай радио станцад өгсөн ярилцлагадаа, Жижиг, дунд бизнесийн байгууллагын хамтын ажиллагааг идэвхжүүлэх энэ арга хэмжээ нь ШХАБ-ын үйл ажиллагааны огт эзэмшээгүй хэсэг юм. Хэсэг хугацааны урьд бид энэ асуудлыг зохицуулах ажлын тусгай хэсэг байгуулсан боловч, энэ нь манай орнуудын байгууллага аж ахуйн нэгж харилцан ашигтай шууд харилцаа тогтооход хангалтгүй байна. Жижиг, дунд бизнесийн салбарт бизнесийн байгууллагын хамтын ажиллагааг хөгжүүлэх ШХАБ-ын ажил хэргийн клубын уулзалт ойрын үед Москвад болно. ШХАБ өнөөгийн байдлаар улс төр бус эдийн засгийн хамтын ажиллагаанд онцгой ач холбогдол өгч байна гэж ажиглагчид тэмдэглэж байна. Өнөөгийн байдлаар улс төрийн аюул занал бус дэлхийн санхүүгийн хямарал гол аюул занал болж байна. ШХАБ бусад улс гишүүнээр элсэхийг эрмэлзэж байгаа олон улсын нэр хүндтэй, өргөн хүрээтэй байгууллага болсон гэж Орос улсын ерөнхий сайд В.Путин мэдэгдсэн юм.