Солонгосын хойгийн цөмийн асуудлыг шийдэхэд АНУ атомын зэвсгээ Өмнөд Солонгосоос гаргаж, БНАСАУ-тай энхийн гэрээ байгуулах ёстой. “Нодон синмун” сонинд өнөөдөр хэвлэгдсэн нийтлэлд Пхеньян ийм шаардлага тавьжээ. Өмнөд Солонгост атомын зэвсэг байгаа, БНАСАУ-д америкийн цөмийн аюул нүүрлэж байгаа энэ нөхцөлд Солонгосын хойгт атомын дайн дэгдэх аюул занал, цэргийн сөргөлдөөнийг арилгах аргагүй гэж энэ нийтлэлд дурдсан байна. Үүнээс гадна Пхеньян өнөө хүртэл үйлчилж байгаа эвлэрлийн тухай гэрээний оронд 1950-1953 оны Солонгосын дайныг албан ёсоор эцэслэх энхийн гэрээ байгуулахыг Вашингтонд уриалав. Ингэснээр АНУ болон БНАСАУ-ын хооронд энхийн харилцаа тогтож, Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижируулах үйл явцыг урагшлуулна гэж “Нодон синмун” сонинд бичжээ. Үүний зэрэгцээ Сөүл, Вашингтоны албан ёсны төлөөлөгчид америкийн цөмийн зэвсгийг Өмнөд Солонгосын нутгаас бүрмөсөн гаргасан тухай нэг бус удаа мэдэгдсэн билээ.