Энэтхэгийн далайн сав газрын 18 орон цунамийн талаар урьдчилан сэрэмжлүүлэх системийг өнөөдөр хамтран туршлаа. 2004 онд хүчтэй газар хөдөлсний дараа асар том давалгаа үүсч, 230 мянган хүний аминд хүрсний дараа энэ системийг байгуулжээ. Туршилтын үеэр цахилгаан мэдээ, факс, интернетэд мониторинг хийх төвүүд Энэтхэгийн далайн сав газрын орнуудад “хүчтэй газар хөдлөлтийн” талаар анхааруулжээ. Дараа нь цунамийн аюул заналын талаар хүн амд мэдээлэх шуурга арга хэмжээ авсан байна. НҮБ-ын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын асуудал эрхэлсэн байгууллагын хэвлэлийн мэдээнд дурдаснаар анхны өргөн хүрээтэй туршилт амжилттай болжээ. Мониторингийн энэ системийг ЮНЕСКО-ийн ивээлд байгуулсан юм.