АНУ-ын засаг захиргаа оросын цэргийхнийг цөмийн объектод шалгалт хийхийг зөвшөөрнө. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтон Орос улсын Гадаад хэргийн сайд Сергей Лавровтой өчигдөр яриа хэлэлцээ хийхдээ ийм урьдчилсан тохиролцоонд хүрсэн тухай америкийн Фокс Ньюс телевизийн компани мэдээлэв. Стратегийн давшилтын зэвсгийг хорогдуулах тухай шинэ гэрээг бэлтгэх хүрээнд энэ яриа хэлэлцээ болжээ. Телевизийн сувгийн сэтгүүлчдийн мэдээлснээр оросын цэргийнхнийг америкийн цөмийн объектод оруулаад зогсохгүй, тэнд байгаа байлдааны цэнэгт хошуу, тэдгээрийн тээгчийг тоолох эрх олгох юм байна. Урьд АНУ-ын цөмийн объектод оруулахыг нэг ч удаа зөвшөөрч байгаагүй. Москвад болсон яриа хэлэлцээний дараа Оросын цэргийнхэн эсвэл засгийн газрын тавьсан асуулт бүрт хариулт өгнө гэж Хиллари Клинтон Москвад болсон яриа хэлэлцээний дараа мэдэгдсэн юм.