Орос улсын цэргийн номлолын шинэ найруулгад өргөн хүрээтэй төдийгүй, бүс нутгийн, бүр орон нутгийн дайнд хөнөөх ердийн хэрэгсэл ашиглан халдлагыг таслан зогсооход цөмийн зэвсэг ашиглах нөхцлийг өөрчлөн засварлана. ОХУ-ын Аюулгүйн Зөвлөлийн нарийн бичгийн дарга Николай Патрушевийн хийсэн мэдэгдлийг лхагва гаригт “Известия” сонинд нийтэлжээ. Цэргийн номлолын шинэ найруулгыг оны төгсгөлд ОХУ-ын ерөнхийлөгчид танилцуулахад бэлэн болно. Одоо үйлчилж байгаа цэргийн номлолыг 2000 онд баталсан юм. Үүнд Орос улсын эсрэг өргөн хүрээтэй дайн дэгдээх, цөмийн халдлагын хариуд Орос улс цэмийн зэвсэг ашиглах эрхтэй хэмээн дурдсан байдаг.