ШХАБ-ын засгийн газрын тэргүүн нар дэлхийн болон бүс нутгийн сорил тэр дундаа санхүү-эдийн засгийн хямаралд хамтран хариу үйлдэл үзүүлэх арга замыг Бээжинд хэлэлцэж байна. Засгийн газрын тэргүүн нар дэлхийн хямарлыг даван туулахад олон талын эдийн засгийн хамтын ажиллагааг идэвхжүүлэх хамтарсан санаачилга боловсруулна. Засгийн газрын тэргүүн нар халдварт өвчинтэй тэмцэх хамтарсан мэдэгдэл баталж, байгууллагын 2010 оны төсвийг сайшаана. Тэд эрчим хүч, эрүүл мэнд, шинжлэх ухаан, боловсрол, соёлын салбарт хамтран ажиллах асуудлыг хэлэлцэнэ. ШХАБ бусад улс гишүүн нь болохыг хүсч байгаа өргөн хүрээтэй, нэр хүндтэй багууллага болсон гэж Орос улсын ерөнхий сайд В.Путин хятадын олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслийн асуултанд ийнхүү хариулсан юм. Одоо тус байгууллагад Казахстан, Хятад, Киргиз, Орос, Тажикистан, Узбекистан улс багтаж байна. Монгол, Энэтхэг, Иран, Пакистан улс ажиглагчийн статустай юм. Сайд нарын зөвлөлийн хуралдааны дараа В.Путин Казахстан, Пакистан, мөн Афганистан, Ираны ерөнхий сайд нартай уулзана.