Эфирээр нэвтрүүлэг цацаад 80 жил болсон нь он удаан эсвэл цөөхөн жилийн аль нь ч байж болох ч, Радиогийн эфир амьдралтай ижилхэн юм. Нэг өдрийн радио станц гэж бий. “Оросын дуу хоолой” радио шиг түүхийн нэгэн хэсэг болдог радио компани ч бий. “Оросын дуу хоолой” радио 1929 оны 10-р сарын эцсээс эфирт анх удаа нэвтрүүлгээ цацаж эхэлсэн юм. Тэр үеэс хойш ганц ч минут тасралтгүй нэвтрүүлгээ цацсаар байна. Радиогийн эфирээр янз бүрийн хэлээр нэвтрүүлэг цацаж, “Оросын дуу хоолой” радиогийн сурвалжлагчид дэлхийн хамгийн халуун цэгээс дэлхийн хамгийн чухал үйл явдлын талаар мэдээ сурвалжлага хийдэг. Хамгийн гол нь радиогийн нэвтрүүлэг сонирхолтой, хэрэгцээтэй байгаа нь чухал юм. Радиогийн нэвтрүүлгийг бүх тивд сонсож байна. “Оросын дуу хоолой” радио 80 жилийнхээ ойгоор орос хэлээр нэвтрүүлэг цацдаг олон улсын анхны наадам зохион байгуулна. Энэ наадам 11-р сарын 2-3-нд Москва хотод болох юм. Орос хэлээр ярьдаг, Орос улсаас алс оршин суудаг ч, энэ хэлгийг нандигнан хадгалж, үе дамжуулан өвлүүлж байгаа хүмүүст энэ форумыг зохион байгуулж байна. Орос хэл ер бусын ертөнцтэй танилцаж байгаа тэр хүмүүст энэ форумыг зориулж байна. Москвагийн форумд орос хэлд хайртай, оросоор радио нэвтрүүлэг бэлтгэдэг тэр хүмүүс цуглана. “Оросын дуу хоолой” радиогийн арвин түүх улиран одсон он жилүүдэд “энэ ямар байсан тухай” дурсах боломж олгож байна. Зарим сэтгүүлч, орчуулагч, редакторуудын хувьд “Оросын дуу хоолой” радио хоёр дахь гэр нь болсон. Бусад хүнд урлаг, уран зохиол, их улс төрд хөл тавих түшиг тулгуур байв. Гадаадад нэвтрүүлэг цацдаг радиогийн сургуулийг дүүргэсэн нэрд гарсан хүмүүсийн нэг, Оросын улсын Гадаад хэргийн сайд асан, Орос улсын засгийн газрын тэргүүн асан, өдгөө Орос улсын Худалдаа аж үйлдвэрийн танхимын тэргүүн Евгений Примаков энэ жил “Оросын дуу хоолой” радиогийн адилаар 80 насныхаа ойг тэмдэглэж байна. Евгений Примаков тохиолдлоор гадаадад нэвтрүүлэг цацдаг радиод орсон юм биш. Москвагийн дорно дахины судлалын дээд сургуулийн төгсөгч, араб судлаачид эрдэм шинжилгээний салбар эсвэл сэтгүүл зүйд хүчээ сорих хоёр зам байсан. Тэрээр хоёр дахь замыг сонгоод бодож, төдөлгүй радиод ажиллахаар шийджээ. “Тэр үед сонин, сэтгүүлийн олон улсын хэлтэс тийм ч том биш байсан. Харин радиод 1950-иад оны дундуур өндөр мэргэжлийн 70 орчим ажилтантай араб хэлний редакц байсан” гэж Евгений Примаков ярив.  Би 1956 онд араб хэлний редакцид ажиллах болсон. Одоо радиогийн ажил чиглэж байгаачлан гадаадад нэвтрүүлэг цацдаг радио тэр үед ЗХУ-ыг таниулах бус манай улсын гадаад бодлогын маш чухал хэрэгсэл байсан гэж би боддог. Бид олон улсын хурцадмал байдалд манай бодлогыг сурталчилан ухуулж, империалист арга замаар хийж байгаа буруу бүхнийг бид “а-аас я” хүртэл илчилдэг байсан. Манай ажлын мөн чанар ийм байлаа. Араб хэлний редакц 24 цагийн турш нэвтрүүлэг цацдаг байв. Биднийг сонсдог байхын тулд бид өдөр, шөнөгүй ажиллаж, редакцидаа сонин дэрлээд хонож байснаа санаж байна.
Тэр үед “Москвагийн радио” арабын оронд их нэр хүндтэй байсан гэж Евгений Примаков ярьж байна. Сонсогчдоос их захидал ирдэг байлаа. Манай радио арабын ертөнцөд хамгийн нэр хүндтэй гурван радиогийн нэг болохыг социологийн боломжтой бүхий л судалгаа харуулсан. Дэлхийд тогтмол, байнгын зүйл гэж байхгүй. Бүгд хувьсан өөрчлөгддөг. Арабын ертөнцөд цацдаг нэвтрүүлэг ч, өөрчлөгдөж байна гэж Евгений Примаков ярилаа. Тэр үед, одоо ч гадаадад нэвтрүүлэг цацдаг радио янз бүрийн сонсогчтой байсан. Тухайлбал урьд арабын орнуудад энгийн оршин суугч бедуинчүүдэд мэдээллийн цорын ганц эх сурвалж нь радио байсан. Тэр нь Москвагаас дамжуулдаг нэвтрүүлэг, “Арабын дуу хоолой” радио, “Монте-Карло” радио станц юм. Бараг бедуин хүн бүр радио хүлээн авагчтай явдаг байлаа. Тэмээ, бедуин, радио хүлээн авагч энэ бол өнгөрсөн зууны арабын ертөнцийн ердийн дүр зураг юм. Одоо олон зүйл өөрчлөгдсөн. Олон хүн интернет ашиглаж, мэдээж телевиз үзэж байна. Тэмээ үлдсэн ч, тоо толгой нь автомашины тоотой харьцуулах аргагүй. Зөвхөн арабын ертөнц өөрчлөгдөөд зогсохгүй “Оросын дуу хоолой” радиогийн зорилт, зорилго нэлээд өөрчлөгдсөн. Ингэхээс ч аргагүй хэмээн Евгений Примаков үзэж байна.  Гадаадад нэвтрүүлэг цацдаг өнөөгийн радиогийн тухайд бидний адилаар хөрөнгөтний нийгмийг илчлэх зорилт алга. Өнөө үед радио Орос улс хэрхэн оршин амьдарч байгаа, үйл хэргийг нь түлхүү харуулах ёстой. Гэхдээ сонсогчдод өөр өөр арга барилаар хандах хэрэгтэй. Зорилтот сонсогчийн бүлэг бүрийн онцлогийг харгалзана гэдэгт итгэлтэй байна. Гадаадад нэвтрүүлэг цацдаг радио бол шууд утгаар түүхийг бүрдүүлдэг газар юм. Тухайлбал хагас алхамын цаана дэлхий ертөнцөд цөмийн дайн дэгдэх тэр мөчид, Карибын хямарлын тэр жилүүдэд “Олон улсын Москвагийн радио” хэмээн нэрлэж байсан “Оросын дуу хоолой” радиогийн долгионоор америкийн засгийн газарт хариу өгч байв. Энэ тухай нэрд гарсан сэтгүүлч Валентин Зорин дурсан ярихдаа, Энэ хямарлыг тэр мөчид Вашингтонд байхдаа ойроос ажигласан юм. Үнэхээр хүнд үе байсан. Нэн аюултай гэж хэлэх байна. Одоо үүнийг хүн бүр төсөөлж чадахгүй ч, тэр үед дэлхий ертөнц цөмийн дайны ирмэгт байсан. Тэр үеийн зөвлөлтийн удирдагч Никита Хрущев хэтэрсэн гэж би боддог. Кубад пуужин байрлуулсныг Вашингтоны чамархайд буу тулгасан мэт америкчүүд хүлээж авсан. Америкийн төр засгийн удирдлагуудын олонх нь дайн дэгдээх хүртэл хамгийн хатуу арга хэмжээ авахын төлөө байсан. Тиймээс Кеннеди цагаан ордонд ердөө гурван жил болсон хирнээ энэ л шалтгаанаар АНУ-ын түүхэнд агуу ерөнхийлөгчийн хувиар үлдсэн болов уу. Тэрээр дотроос үзүүлж байсан асар их дарамтыг даван тэр үед даван туулсан. Гэхдээ тэр төвөгтэй ч, зайлшгүй шийдвэр гаргасан. Энэ нь нэг тал бууж өгөх бус харилцан буулт хийсэн явдал байсан. Зөвхөн ЗХУ пуужингаа Кубын нутгаас зайлуулж, хөлөг онгоцоо татаад зогсохгүй, АНУ-ын ерөнхийлөгч Кеннеди харвасан пуужин нь бидний амин чухал төвд хэдхэн минутанд хүрэх Турк дахь америкийн цэргийн баазыг хаасан юм. Бүгд туйлдаа хүрсэн тэр мөчид ийнхүү буулт хийсэн нь нэн чухал байсан. Кубаас пуужингаа татсан нь Никита Хрущев хожимдсон ч, ухаалаг алхам хийсэн гэж би боддог.
Тэр үед хоёр орны удирдлагууд холбоо барих ердийн суваг бараг сүйдсэн байсан. Хоромхон зуур дэлхийн аль ч улсаас утсаар ярьж, эсвэл дүрс бичлэгээр холбогдох зэрэг холбоо барих орчин үеийн хэрэгсэл тэр үед байгаагүй, хоёр талын засгийн газрыг мэдээллээр хангах үүрэгтэй тэр хүмүүс хэт хөөрсөн мэт сэтгэгдэл төрж байсан. Тиймээс зөвлөлтийн удирдлагын бүтээлч, эе эвийг хичээгч саналыг албан ёсны сувгаар бус “Москвагийн радиогоор” дамжуулж, удаж төдөлгүй ерөнхийлөгч Кеннедийн сонорт хүрсэн юм. Хамгийн гол нь Америк тэр аяраа сонссон. Тэр үед “Москвагийн радиог” америк бүх хүн сонсдог байсан гэж хэлж чадахгүй. Гэхдээ олон нийтийн хэвлэл мэдээллийн бүх хэрэгсэл энэ мэдэгдлийг тэр даруй нийтэлж байсан. Мэдэгдлийг аль болох түргэн мэдээлэх нь чухал байлаа. “Нью-Йорк таймс” сонин тэр даруй өдрийн дундуур тусгай дугаар гаргаж, “Москвагийн радиогоор” дамжуулсан мэдэгдэл Вашингтоын засаг захиргаа болон америкийн олон нийтэд хүрсэн юм. Америкийн олон нийтийн байр суурь эрх баригчдад ихээхэн нөлөөтэй болохыг харгалзавал, энэ нь тэр мөчид дэлхий ертөнцийг сүйрлээс аварсан хамгийн шилдэг биш юм гэхэд хамгийн үр нөлөөтэй хэрэгслийн нэг байв. Гадаадад нэвтрүүлэг цацдаг радиогийн түүхэнд энэ маш чухал, тод үйл явдал гэж би үзэж байна. 
“Оросын дуу хоолой” радио өнөөдөр ч урьдын адил дэлхий дахинаа мэдээллийн хамгийн нэр хүндтэй эх сурвалжийн нэг байна. Орос улсад болон дэлхий дахинд болж байгаа үйл явдлын талаар илүү ихийг мэдэхийг хүссэн хүмүүс энэ радиог сонсож байна. “Оросын дуу хоолой” радио 80 жилийнхээ ойгоор орос хэлээр нэвтрүүлэг цацдаг радио станцын олон улсын анхны наадмыг зохион байгуулна. Бид 11-р сарын 2-3-нд Москвад болох наадамд оросоор нэвтрүүлэг цацдаг бүх радиогийн төлөөлөгчдийг урьж байна.
<сонсох>