Москвагийн банк хоорондын валютын бирж дээр арилждаг оросын компанийн үнэт цаасны нийт үнэ өнгөрсөн 6 хоногт 15 хувиар нэмэгджээ. 2008 оны 11-р сараас хойш ийм урт хугацаанд, эрс өсч байгаагүй юм. Орос улс дэлхийн хөрөнгө оруулагчдыг улам их татаж байна. Үнэт цаасны бусад тэргүүлэх зах зээлтэй харьцуулбал оросын компанийн үнэт цаасыг бүрэн үнэлээгүй байгаа гэж Их Британийн Эйч-эс-би-си томоохон банкны шинжээч үзэж байна. Үүний зэрэгцээ Британийн “Ауэрбах Грейсон энд Ко” компанийн дүн шинжилгээний албаны дүнгээр оросын үнэт цаасны зах зээл эдийн засгийн өнөөгийн үед 27 хувиар өсч байна.