ОХУ-аас БНХАУ-д суугаа элчин сайдын яамны нутаг дэвсгэрт өнөөдөр Успения Пресвятой Богородицын сүмийг сэргээн босгож, арвайнаалах ёслол болов. Хагас зуун жил анир чимээгүй байсан хонх жингэнэж, сүсэгтэн олон цуглалаа. Орос улсаас БНХАУ-д сууж байсан элчин сайд асан Игорь Рогачев, мөн одоогийн элчин сайд Сергей Разов, олон дипломатч, бизнес эрхлэгч, оросын архитекторч, барилгачид сүмийг сэргээн босгоход хувь нэмэр оруулжээ. Хятад улсад албан ёсны айлчлалаа өндөрлөж байгаа Орос улсын засгийн газрын дарга В.Путин ёслолд оролцов. Тэрээр сүмд Смоленск эх бурхны шүтээн бэлэглэсэн байна. Оросын гэгээнтэн Максимп Леонтьев Бээжинд анх хөл тавьсан тэр цагаас 17-р зуунд Хятадад Оросын сүмийн ажиллагаа эхлэсэн гэж үздэг. 1713 онд Оросын шашны төлөөлөгчид Хятадад ирсэн байна. Өнөөгийн байдлаар Хятад улсад үнэн алдартны шашны мянгаад сүсэгтэн байна.