Чех, Польшид пуужингийн системийн бүрэлдэхүүн хэсгийг байрлуулах төлөвлөгөөний оронд АНУ-ын ерөнхийлөгчийн засаг захиргааны санал болгосон пуужингийн довтолгооноос хамгаалах шинэ системийн талаар Орос, АНУ зөвлөлдөж байна. ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтонтой Москвад яриа хэлэлцээ хийсний дараа хэвлэлийн бага хурлын үеэр ийнхүү мэдэгдэв. Талууд европын болон бусад сонирхогч улстай хүч чармайлтаа нэгтгэх, дэлхий дахинаа пуужингийн эрсдлээс урьдчилан сэргийлж, дүн шинжилгээ хийхэд хамтран ажиллах талаар харилцан ойлголцоно гэдэгт Москва найдаж байна. АНУ-ын өмнөх ерөнхийлөгч Жорж Бушийн засаг захиргаа Ираны зүгээс пуужингийн аюул нүүрлэж байна гэсэн шалтгаанаар Польш, Чехид пуужингийн системийн бүрэлдэхүүн хэсгийг байрлуулахаар төлөвлөж байсан юм. Харин АНУ-ын өнөөгийн ерөнхийлөгч Барак Обама Вашингтон илүү хэмнэлтэй, дээд зэргийн технологийн шинэ систем байгуулна хэмээн мэдэгдэв. Орос, АНУ стратегийн давшилтын зэвсгийг хорогдуулах тухай шинэ гэрээний хэлэлцүүлгийг нэлээд ахиулж, СДЗ-1 гэрээний үйлчлах хугацаа дуусах 12-р сард буюу тогтсон хугацаанд ажлаа дуусгахад бүгдийг хийнэ гэж Сергей Лавров тэмдэглэв.