Оросын сонгодог уран зохиол үүсч хөгжсөний 195 жилийн ойг тохиолдуулан өнөөдөр Санкт-Петербург хотноо Лермонтовын өдрүүд эхэлж байна. Яруу найрагчийн уран бүтээл, амьдралтай холбоотой газраар аялах, жүжиг, дүрс бичлэг, үзэсгэлэн, уран зохиол-хөгжмийн үдэш, Лермонтовын шүлгийн уран уншлага зэргийг зохион байгуулахаар хөтөлбөрт оруулжээ. Михаил Лермонтовын “Манай үеийн баатарууд” Павел Татарниковын зурагтай ер бусын номын танилцуулга хүсэн хүлээсэн арга хэмжээ байна. Петербургийн энэ зураач яруу найрагчийн холын хамаатан юм. Тэрээр романы гол баатар Печорины алба хааж байсан хорооны дугаар, мөнгөн товч бүхий цэмбэн хавтастай зузаан ном бүтээжээ.