Оросын эдийн засгийг улсаас дэмжсэн нь зөв байсан. Хэрэв ийм алхам хийгээгүй бол хямарлын үр дагавар нэлээд их байх байсан. Засгийн газрын дэд сайд, Сангийн сайд Алексей Кудрин “Промышленник России” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа энэ тухай мэдэгдэв. Одоо төр засагт зардлыг ихэсгэлгүй төрийн үйлчилгээний хэмжээг нэмэгдүүлж, чанарыг сайжруулах чухал зорилт тулгараад байна. 2010 оны 2-р сарын 1-ээс төрийн зардлын үр ашгийг дээшлүүлэх хөтөлбөрийг бэлтгэхээр төлөвлөж байна. Улсаас банкны системийг дэмжсэнээр оросын иргэдийн зээлийн байгууллагад итгэх итгэл алдраагүй гэж сайд хэлж байна. Сүүлийн 2 сард хувь хүн болон хуулийн этгээдийн банкин дахь рублийн хадгаламж ихэсчээ.