Германы шинэ засгийн газар Оросын талаар баримтлах бодлогоо залгамжилна хэмээн Москва найдаж байна. Орос улсын Гадаад хэргийн сайд Сергей Лавров болон Германы Гадаад хэргийн сайд Франк-Вальтер Штайнмайер нар утсаар ярисны төгсгөлд энэ тухай мэдэгдэв. Хоёр орны стратегийн түншлэлийг хөгжүүлэхэд Германы сайдын оруулсын хувь нэмрийг Сергей Лавров өндөр үнэлсэн юм. ХБНГУ-д 9-р сарын 27-нд болсон парламентын сонгуулийн дүнд одоогийн засгийн газрын тэргүүн Ангела Меркель холбооны канцлерийн албан тушаалд улиран сонгогдсон юм. Консервант болон социалист намын томоохон эвслийн оронд Гидо Вестервелле тэргүүтэй либерал Чөлөөт ардчилсан намын төлөөлөгчид засгийн газрын бүрэлдэхүүнд оржээ.