Пхеньян даваа гаригт баллистик пуужин харваж, НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн тавьсан хоригийг зөрчлөө. Өмнөд Солонгосын Гадаад хэргийн яамны төлөөлөгч өнөөдөр энэ тухай Ренхап мэдээллийн агентлагт уламжлав. Түүний хэлснээр БНАСАУ-ын зүүн эргээс даваа гаригт хөөргөсөн 120-140 км зайд тусдаг КN-02 таван пуужин нь өрнөдөд Эс-Эс21 гэж нэрлэдэг зөвлөлтийн баллистик пуужингийн сайжруулсан хулвилбар юм. НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн 2006 болон 2009 оны тогтоолоор БНАСАУ баллистик пуужинтай холбоотой дурын үйл ажиллагааг хориглосон юм. Солонгосын хойгийн цөмийн асуудлаарх зургаан талын яриа хэлэлцээг сэргээхэд бүх хүч чармайлт тавьж байгаа энэ үед БНАСАУ пуужин туршсан нь эргэлзээ төрүүлж байна гэж Орос улсын Гадаад хэргийн яам урьд мэдэгдсэн юм.