ОХУ-ын ерөнхий сайд В.Путины оролцож буй Бээжинд болж байгаа яриа хэлэлцээнд Орос, Хятад улс бизнес болон засгийн газрын түвшинд хэдэн арван гэрээнд гарын үсэг зурна. Тэрээр Хятад улсад албан ёсны айлчлал хийж байна. Яриа хэлэлцээгээр баллистик пуужин харвах, мөн пуужин тээгчийн талаар мэдээлэх засгийн газар хоорондын гэрээ, соёлын төвүүдийн хамтын ажиллагааны тухай гэрээ байгуулна. Талууд хоёр орны эдийн засгийн онцгой бүсүүдийн хамтын ажиллагааны талаар тохиролцоно. Бээжинд болж байгаа эдийн засгийн хамтын ажиллагааны тухай орос-хятадын форумын үеэр бизнес эрхлэгчид 3,5 тэрбум орчим долларын хэд хэдэн гэрээ, хэлэлцээнд гарын үсэг зуржээ. Орос улсын засгийн газрын дэд сайд Александр Жуковын мэдэгдсэнээр банк хоорондын томоохон хэмжээний зээл олгох тухай ярьж байна.