АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтон стратегийн давшилтын зэвсгийг хорогдуулах тухай орос-америкийн шинэ гэрээ бэлтгэх асуудлыг өнөөдөр Москва хотноо хэлэлцэнэ. Энэ асуудлаар хэд хэдэн шатны зөвлөлгөөн хийсний дараа тодорхой тохиролцоонд хүрсэн. Стратегийн давшилтын зэвсэг-1 гэрээний үйлчлэх хугацаа дуусахад сар гаруй хугацаа үлдсэн бөгөөд үлдсэн санал зөрөлдөөнийг арилгахад улс төрийн хүсэл зориг хэрэгтэй гэж дипломат хүрээнийхэн үзэж байна. Москвад өчигдөр хүрэлцэн ирсэн Хиллари Клинтон ерөнхийлөгч Д.Медведев, Гадаад хэргийн сайд Сергей Лавровтай уулзахаар төлвлөж байна. Уулзалтын үеэр Иран болон БНАСАУ-ын цөмийн хөтөлбөрийг тойрсон асуудал, Афганистаны байдлыг хэлэлцэнэ. Хиллари Клинтон засгийн газрын бус идвэхтнүүдтэй уулзах бодолтой байна. Хоёр орны ерөнхийлөгч Москва хотод 7-р сард болсон дээд хэмжээний уулзалтаар тодорхойлсон зорилтод орос-америкийн хамтын ажиллагааг урагшлуулахад Төрийн нарийн бичгийн даргын айлчлал чухал алхам болж байна хэмээн Орос улсын Гадаад хэргийн яаманд тэмдэглэв.