Буриадын бүгд найрамдах улсын эдийн засгийн онцгой бүсийн орон нутгийн удирдах газрын төлөөлөгчид Улаанбаатар хотод болж байгаа Буриадын эдийн засаг, соёлын өдрүүд, Орос, Монголын найрамдалын уламжлалт 49 дэх сарын ажлын хүрээнд “Монгол улс болон Буриадын бүгд найрамдах улсын аялал жуулчлалын салбарт хамтран ажиллах асуудал” дугуй ширээний уулзалтад оролцлоо. Монгол улс болон Буриадын бүгд найрамдах улсын хооронд хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг хөгжүүлэх, энэ салбарт боловсон хүчнийг бэлтгэх, жуулчдын аюулгүй байдлыг хангах, даатгуулах зэрэг асуудлыг хэлэлцэв. Мөн түүнчлэн “Их цайны зам” олон улсын төсөл, аялал жуулчлалын санааг харилцан хэрэгжүүлэх тухай хэлэлцэв. Дугуй ширээний уулзалтад гүйцэтгэх засаглал, орон нутгийн байгуулалт, хэд хэдэн орны элчин сайдын яам, аялал жуулчлалын компани, шинжлэх ухаан, боловсрол, олон нийтийн байгууллага, хоёр орны олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслийн байгууллагын төлөөлөгчид оролцов.