Дэлхийн автомашины тэргүүлэх компанийн нэг “Тойота” гэрийн ердийн унтраалгын сууринаас цэнэглэх боломжтой автомашин бүтээжээ. “Приус” загварын машиныг 10-р сарын 23-нд нээгдэх Токиогийн автомашины үзэсгэлэнд танилцуулна. Үүнээс гадна “Тойота” компани ердөө 2,7 метрийн урттай, 4 хүний суудалтай хотын электрон машиныг мөн танилцуулна. Нэмэлт нэг цэнэг нь бараг 100 км зам туулахад хүрнэ. Мөн “Ниссан”, “Хонда”, “Мазда” компани экологид ээлтэй автомашин бүтээжээ. “Мазда” компани электрон автомашин бүтээгээгүй ч, ердийн бензиний хөдөлгүүрийн түлшний зардлыг 100 км замд 3 литр хүртэл бууруулжээ. Эдийн засгийн хэмнэлттэй, экологид халгүй машин нь японы автомашин үйлдвэрлэгчдийн тэргүүн зэргийн чиглэл байна.