Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Ли Мён Бак сансрыг эзэмших хүч чармайлтаа нэгтгэхийг олон улсын хамтын нийгэмлэгт уриаллаа. Сансрын технологийг өдөр тутмын амьдралд ашиглах шатанд байна гэж тэрээр өнөөдөр Тэжон хотод нээгдсэн сансар судлалын олон улсын 60 дахь конгрессын үеэр ийнхүү тэмдэглэв. Сансрын технологи нь хүн төрлөхтний ирээдүйг хангах өсөлтийн хөдөлгүүр бөгөөд оршин амьдрах зайлшгүй хэрэгсэл болсон. Ядуурал, өлсгөлөн, цаг уурын өөрчлөлт, зэрэг дэлхийн өнөөгийн олон асуудлыг улс орон дангаараа шийдэх аргагүй. Үүний тулд олон улсын хамтын нийгэмлэгийн нэгдсэн хүч чармайлт шаардлагатай хэмээн Ли Мён Бак хэлэв. Сансрын орон зайг эзэмшихэд ийм байдал үүсч байна. Өмнөд Солонгос эхний алхамаар мэдээлэл, нано болон био технологийн туршлагаасаа дэлхийн бусад оронтой хуваалцана. Баасан гариг хүртэл үргэлжлэх энэ удаагийн форумд 70 орчим орны 3000 орчим эрдэмтэн, ажиглагчид оролцоно. “Роскосмос” компанийн удирдагч Анатолий Перминов тэргүүтэй төлөөлөгчид энэ хуралд Орос улсыг төлөөлнө.