Монголын эрдэм шинжилгээний ажилтнууд Самарын эсийн технологийн клиник төвд ажлын айлчлал хийлээ. Тус төвийн захирал Ольга Тюмина манай сурвалжлагч Ольга Ивановад ийнхүү ярив. Монголын хавдар судлаачид Самарын хүйн цусны банкны ажилтай танилцаж, анагаах ухааны энэ чиглэлийн хөгжлийн туршлагыг судаллаа. Монголын ажил нэгт нөхөд Самарын хүйн цусны банкны үйл ажиллагатай танилцахаар тохиолдлоор сонгоогүй гэдгийг хэлэх байна. Нэгдүгээрт ОХУ-ын нутаг дэвсгэрт Москвагийн хүйн банкнаас гадна хоёр дахь банкийг Самарт байгуулаад 6 жил болж байна. Хоёрдугаарт Самарын банк нь хандивлагчдын нэгдсэн жагсаалтад оруулах олон улсын бүртгэлийн эхний шатыг давсан Орос улсын хүйн цусны цорын ганц банк болно гэж тус төвийн захирал Ольга Тюмина ярьж байна. Одоогоор Самарын банкинд 6 мянган дээж хадгалж байна. Орчин үеийн тоног төхөөрөмж бүхий тус төв нэгэн зэрэг 16 мянган дээжийг байрлуулж, эрдэм шинжилгээ болон анагаах ухааны холбогдох дэмжлэг үзүүлэх боломжтой. Тус банкинд хадгалж байгаа бүх дээж бүгд хүлээн зөвшөөрсөн хэм хэмжээ болох 80 хувиас багагүй амьдрах чадвартай эсийг хадгалах олон улсын стандартад нийцэж байна. Монголын эмч нарын айлчлалын үеэр Самарын гематологичид Клиникийн төвийн бүртгэлийн ажлаас өгсүүлээд хүйн цусны дээжийг хадгалах дээд зэргийн технологийн төхөөрөг зэрэг бараг бүх үйл ажиллагаагаа танилцуулсан. Монгол улсын Хавдар судлалын үндэсний төвд одоо 25 өвчтөн хүлээж авах хавдар судлалын тасаг ажиллаж байна. Монголын эмч нар хэтдээ гемопоэт төлжүүлэх эсийг хавдрын мэс хагалбарт ашиглах технологи нэвтрүүлэх бодолтой байна. Хүйн цусыг хадгалж, боловсруулахын тулд Самарын эсийн технологийн төвийнхтэй ижил банк байгуулахаар төлөвлөж байна. Монголын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд багтсан барилгын компанийн төлөөлөгчид ийм объектад тавьдаг шаардлага, технологийн онцлогийг нарийвчлан судаллаа. Бид монголын ажил нэгт нөхддөө тусалж, дэмжих боломжтой байгаадаа их баяртай байна. Та бүхэн Самарын эсийн технологийн клиникийн төвийн захирал О.Тюминтай хийсэн ярилцлагыг сонслоо.
<сонсох>