Орос улсад ням гаригт болсон төр засгийн бүс нутгийн байгууллагын сонгуулийн урьдчилсан дүнг Сонгуулийн төв комисс гаргаж байна. Улс төрийн систем тогтвортой байгааг хэдийн харууллаа. Шинжээчдийн хэлж байсанчлан эрх баригч “Нэгдсэн Орос улс нам” сонгуульд илт давуу тэргүүлж байна. Улсын Дум дахь мандатын тоогоор хоёр, гуравдугаар байрт ордог коммунист, либерал-ардчилсан намынхан орон нутгийн парламентад төлөөлөлтэй болох эрх авлаа. ОХУ-ын 75 субъектад улсын засаг захиргааны орон нутгийн байгууллагын депутатын сонгууль боллоо. Санал өгөх хэсэг хаасны дараа Сонгуулийн төв хорооны тэргүүн Владимир Чуров “Оросын дуу хоолой” радиод жич өгсөн ярилцлагадаа:  Сонгогчдын ирц өндөр, сонгууль зохион байгуулалттай боллоо. Сонгогчдын идэвхид сөргөөр нөлөөлсөн зүйл байхгүй. Энэ удаагийн сонгуулийн дүн сонгогч, шинжээч, намын удирдагчдын хувьд гэнэтийн зүйл байгаагүй. Эрх баригч нам бүс нутгийн сонгуульд ялсан нь юуны түрүүнд улс төрийн систем тогтвортой байгааг илтгэж байна. Владимир Чуровын үзэж байгаагаар оросын хүн амын орон нутгийн засаг захиргаанд итгэх итгэл нэмэгдэж, орон нутгийн засаг захиргааны шийдвэрийн ач холбогдол, орон нутагт болж байгаа улс төрйн үйл явцад гүйцэтгэх үүргийг ухаарч байна. Энэ улс орны ардчилалын үнэн зөв шинж тэмдэг хэмээн Владимир Чуров үзэж байна. “Нэгдсэн Орос улс” нам сонгуулийн өмнөх бүх кампанит ажлын үеэр ялж байсан. Энэ нь ард түмэн одоогийн төр засагтай нэгдэж байгааг илтгэж байна гэж “Нэгдсэн Орос улс” намын дээд зөвлөлийн дарга Борис Грызлов итгэлтэй байна. Улсын Думын депутат, улс төрийн судалгааны хүрээлэнгийн захирал Сергей Марковт болж өнгөрсөн сонгууль болоод түүний үр дүн нь саяхан Германд болсон санал хураалтыг санагдуулж байна. Тус улсад 9-р сарын 27-нд болсон сонгуулиар канцлер Ангела Меркелийн тэргүүлдэг Христосын ардчилсан/Христосын нийгмийн холбоо эвсэл итгэлтэй ялсан юм.  Энэ удаа Орос улсад болсон бүс нутгийн сонгууль ямар нэг байдлаар Германы сонгогчид христосын ардчилсан намын төлөө санал өгснийг санагдууллаа. Бид хямарлыг даван туулж чадсаны шагнал юм. Орос улсын ерөнхий сайд В.Путин 1990-ээд оны адилаар байгууллага, аж ахуйн нэгжийг бөөнөөр нь хааж, хүмүүсийг ажлаас халах явдал гаргуулахгүй хэмээн амласан. Тиймээс энэ ням гаригт сонгогчид улс төрийн хүсэл зориго зохих ёсоор илэрхийлэх боломж бүрдсэн. Өөр нэг дүгнэлт нь улс төр-намын өнөөгийн систем хэвээр үлдлээ. Тэгэхлээр энэ нь оросын нийгэмд байгаа ашиг сонирхол, санал, үзэл баримтлалын хуваарилалтыг бодитой тусгаж байгаа хэрэг юм.  Орос улсын нийгэм хямарал, түүнийг даван туулахад ихээхэн түгшиж байна. Өнөөгийн байдлаар Орос улсын санхүүгийн байдал 1998 оны эдийн засгийн уналтаас хойш нэлээд хүндэрсэн. Улс орны удирдлага хэрэглэгчийн зээлийн хариуцлагыг өөртөө хүлээж, банкны хадгаламжийг хамгаалж, нийгэм, эдийн засаг, гадаад бодлогын зорилтыг үр нөлөөтэй шийдсэний ачаар санхүүгийн байдал нэлээд тогтворжоод байна. Энэ бүх үйлдлийг үнэлэх цорын ганц шалгуур нь зөвхөн ард түмэн хүлээн зөвшөөрөх явдал юм. Оросын ард түмэн сонголтоо хийлээ.