Орос улсын Алс Дорнод болон Сибирийн түүхий эдийн баазыг хятадтай хамтран ашиглана. 2018 он хүртэл хамтран ажиллах тухай гэрээнд зааснаар оросын нүүрс, үнэт металл, апатит, молибдены орд газрыг хамтран ашиглах бөгөөд дахин боловсруулах болон үйлдвэрийн байгууллагыг БНХАУ-ын зүүн хойд нутагт барина. Мөн цагаан тугалга, хар тугалга, мебель, янз бүрийн техник, тоосгоны үйлдвэр барихаар төлөвлөж байна. Хоёр орны төрийн тэргүүн Д.Медведев болон Ху Зиньтао нар 9-р сарын 23-нд Нью-Йорк хотод энэ баримт бичгийг сайшаажээ. Энэ баримт бичигт хоёр орны хил орчмын бүс нутагт хамтарсан 205 гол төслийг багтаажээ. Хятадыг судлах стратегийн төвийн захирал Алексей Масловын үзэж байгаагаар Орос улсад технологи байхгүйд хамаг учир нь байгаа юм биш. Алс Дорнодод дээд зэргийн технологийн үйлдвэрлэлийг зохион байгуулахад одоохондоо ашиггүй байна. Харин Хятад улсад үүнийг нэвтрүүлэхэд хэд дахин хямд байгаа юм.