Орос улсад А/Н1N1 томуугийн 709 тохиолдол бүртгэгдлээ хэмээн Улсын ариун цэврийн ерөнхий эмч Геннадий Онищенко энэ тухай мэдэгдэв. Голдуу гадаадаас ирсэн хүмүүс энэ томуу тусжээ. Эрүүл мэндийн яамны албан ёсны мэдээгээр Орос улсад томуугаар нас барсан тохиолдол байхгүй байна. Оны адагт хүн амд энэ вакциныг хийж эхэлнэ. Өнөөгийн байдлаар дөрвөн вакцин боловсруулж байна. Томуу дэлгэрсэн улс орноос ирж байгаа нислэгт ариун цэврийн мониторинг хийх горимыг хэвээр үлдээлээ.Зорчигчид оросын нисэх буудлуудад биеийн температурыг хэмждэг хүрээгээр орж байна. Биеийн температур тогтсон хэмжээнээс их байвал эмч нар зорчигчийг хяналтанд авч томуу туссан эсхийг тогтоодог байна. Дэлхийн хэмжээнд өвчний 380 мянган тохиолдол бүртгэгдсэнээс 4,6 мянган хүн амь насаа алджээ.