Орос улсын Засгийн газрын дарга В.Путин Ази Номхон далайн бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны дээд хэмжээний уулзалтын бэлтгэл ажлыг хянахаар Владивостокт ирлээ. Энэ дээд хэмжээний уулзалт 2012 онд Алс Дорнодын Русский аралд болно. Ерөнхий сайд дээд хэмжээний уулзалтад барьж байгаа объект тухайлбал нисч-буух шинэ зурвас, нисэх буудлын ачааны зогсоол, зам, Дорно Босфор, Алтан эвэр тохойд барьж байгаа гүүр, мөн урьд өгсөн үүрэг даалгаврыг хэрхэн биелүүлж байгааг шалгах бодолтой байна. Владивостокт жилийн өмнө болсон зөвлөлгөөнөөр Алс Дорнодын бүс нутгийн эрчим хүчээс өгсүүлээд холбооны их сургуулийн шинэ корпус барих тухай ярьсан юм.