ОХУ-ын ерөнхий сайд В.Путины Бээжинд хийх айлчлалаар орос-хятадын харилцааг өргөжүүлж, бэхжүүлнэ. Тэрээр өнөөдөр орой Владивосток болон Хятадад хүрэлцэн ирнэ. Хэлэлцэх хэргийн төлөвлөгөөнд засгийн газар хоорондын яриа хэлэлцээ, ШХАБ-ын гишүүн орнуудын засгийн газрын тэргүүн нарын Зөвлөлийн хуралд оролцох, хоёр талын хэд хэдэн уулзалт, БНХАУ-ын удирдагч Ху Зиньтао-тай уулзах юм. Гарын үсэг зурахад бэлэн баримт бичгийн дотор баллистик пуужин хөөргөх болон пуужин тээгчийн талаар мэдээлэх гэрээ онцгой байр эзэлж байна. Харин хоёр орны хил орчмын нутгууд Орос, Хятад улсын эдийн засгийн онцгой бүсүүдийн хооронд хамтын ажиллагааг хөгжүүлэх тухай гэрээнд гарын үсэг зурахыг тэсэн ядан хүлээж байна. Гаалийн хяналт, эрчим хүч, төмөр замын тээврийн салбарт хамтран ажиллах, соёлын хамтын ажиллагааг бэхжүүлэхэд уламжлал ёсоор ихээхэн анхаарал хандуулна.