АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтоны айлчлал нь орос-америкийн түншлэлийг ураглуулахад чухал алхам болно гэж Москва үзэж байна. Яриа хэлэлцээгээр хоёр талын харилцааны бүх цогц асуудал тухайлбал терроризмын эсрэг тэмцэх, Стратегийн давшилтын зэвсгийг хорогдуулах тухай шинэ гэрээг бэлтгэх, пуужингийн довтолгооноос эсэргүүцэн хамгаалах системийг тойрсон асуудал, Иран, Афганистан, Ойрх Дорнодын байдлыг хэлэлцэнэ. Одоо үйлчилж байгаа стратегийн давшилтын эзвсгийн гэрээний хугацаа дуусах үед стратегийн давшилтын зэвсгийн шинэ гэрээг 12-р сарын эхэнд байгуулах боломж Вашингтон, Москвад бий хэмээн ерөнхийлөгч Д.Медведев ням гаригт уламжлав.