Орос улсын 75 бүс нутагт ням гаригт болсон санал хураалтын өдөр иргэдийн олонх нь “Нэгдсэн Орос улс нам”-ыг дэмжжээ. Урьдчилсан мэдээгээр эрх баригч намаас нэр дэвшсэн хүмүүс бүс нутгийн болоод орон нутгийн сонгуульд итгэлтэй тэргүүлж байна. Хоёрдугаар байрт коммунист намын нэр дэвшигчид, гуравдугаар байрт либерал-ардчилсан нам, “Шударга Орос улс” нам орж байна. Эдгээр нам Москва хотын думын сонгуульд 7 хувийн санал авах хязгаарыг даваагүй тул нийслэлийн парламентад төлөөлгүй байх юм. Энэ нь ард түмэн эрх баригч намыг дэмжиж байгаагийн илрэл хэмээн намын удирдагч, парламентын доод танхим буюу Улсын Думын дарга Борис Грызлов мэдэгдэв. Сонгуулийн албан ёсны дүнг өнөөдөр өдөр зарлана.