2010 оны хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний сонгон шалгаруулах гол тоглолт өнөөдөр Оросын хөл бөмбөгийн шигшээ баг Германы багийн хооронд болно. Одоохондоо Германы шигшээ баг оросын багаас нэг оноогоор илүү бөгөөд бүлэгтээ нэгдүгээр байр эзлэхийн тулд хоёр баг хоёр тоглолтод ялах ёстой юм. Оросын шигшээ баг германын тамирчидтай тоглохоос гадна 10-р сарын 14-нд Баку хотод Азербайжаны багтай, харин германы хөл бөмбөгчид өөрийн талбайдаа финляндын багтай тоглоно. Хоёрдугаар байрт орсон баг дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхийн төлөө нэмэлт тэмцээнд оролцох юм. Оросын шигшээ баг нэмэлт тэмцээнд оролцох нь баталгаатай. Учир нь оросын шигшээ баг ойрын өрсөлдөгч Финляндын хөл бөмбөгчдөөс 7 оноогоор илүү байна. Сонгон шалгаруулах тэмцээний хүрээнд Орос, Германы шигшээ баг өнгөрсөн оны 10-р сарын 11-нд Дортмунд хотод анх тоглосон юм. Тэр үед германы хөл бөмбөгчид 2:1 оноогоор ялжээ.