Нэрд гарсан кино найруулагч Эмир Кустурица Өмнөд Осетид өнгөрсөн жилийн 8-р сард болсон үйл явдлыг дүгнэлээ. Гүрж олимпийн наадмаар халхавчлан энэ бүгд найрамдах улсад халдсан нь маш бохир үйлдэл хэмээн кино найруулагч Өмнөд Осетийн нийслэл Цхинвалид очихдоо мэдэгдсэн юм. Гүржийн ерөнхийлөгч Саакашвилийн алхам нь ярьж хэлж байгаа шигээ ардчилсан бус байна гэж Кустурица тэмдэглэв. Сербийн найруулагч Өмнөд Осетийн ард түмэнд сайн сайхныг ерөөгөөд, энэ халдлагыг даван туулсан ард хүмүүстэй эв санаа нэг байгаагаа илэрхийлэхийн тулд тус бүгд найрамдах улсад ирсэн хэмээн нэмж хэлэв. Тэрээр 2008 оны 8-р сард Кавказд болсон дайны тухай кино зураг авах материал цуглуулахын тулд Өмнөд Осетид хүрэлцэн иржээ.