Орос улсын ерөнхийлөгч Д.Медведев АНУ-ын ерөнхийлөгч Барак Обамад 2009 оны Нобелийн энх тайвны шагнал хүртсэнд баяр хүргэв. Нобелийн хорооны шийдвэр нь дэлхийн хөгжлийн хандлагын бодит үзэгдлийн баталгаа хэмээн Д.Медведев үзэж байгаа тухай Кремлийн хэвлэлийн албанаас уламжлав. “Энэ нь олон улсын бодлогод шинэ уур амьсгал бүрдүүлэх хамтарсан ажилд нэмэлт түлхэц болно гэдэгт найдаж” байна хэмээн мэндчилгээнд дурджээ.