Хятадын Далян хотод өнөөдөр өндөрлөсөн хүмүүнлэгийн хамтын ажиллагааны хоёр талын комиссийн хуралдаанд оролцогчид соёл, спортын салбарт Орос, Хятадын хамтын ажиллагааг өргөжүүлэхээр тохиролцов. Энэ жил орос хэлний жилийг Хятадад, ирэх жил хятад хэлний жилийг Орос улсад зохион явуулахад онцгой анхаарал хандуулна. Их театр, Мариинкийн театр ойрын үед Хятадын үзэгчдийг баярлуулна. Хятадын улсын театрын айлчлан тоглолт Орос улсад болно. Талууд спорт, аялал жуулчлал, эрүүл мэндийн салбарт хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэхээр тохиролцлоо. Орос, хятадын кино наадам, хамтарсан зураг авалт хийхээр төлөвлөж байна.