Москва хотод баасан гаригт нээгдсэн Дэлхийн тэнэгүүдийн хоёр дахь бага хурлын үеэр янз бүрийн орны нэрд гарсан алиалгчдын тоглолтыг олон нийт сэтгэл өндөр хүлээж авлаа. Энэ ер бусын төслийг санаачилсан нэрд гарсан жүжигчин Слава Полунинд английн нэрд гарсан алиалагч Жонни Мелвилл, америкийн жүжигчин Питер Питофский, францын жүжигчин Мишель Сарунак нар туслав. “Дю Солей” нэрд гарсан циркийн жүжигчин Леонид Лейкин, “Маски-шоу”-нд оролцсон Юрий Делиев нар шилдэг номероо үзэгчдэд хүргэв. Байшингийн үүдэнд үзэгчдийг фрак өмссөн баатарууд угтаж, хүссэн хүмүүстэй тэврэлдэж, тэнэгүүдийн конгрессийн улаан тэмдгийг нүүрэнд нь тавьж байв. Москва хотод инээдмийн наадам долоо хоног үргэлжилнэ. Конгрессын үеэр шоуд оролцогчид лекц уншиж, сургалт зохион байгуулна.