Орос улсын 75 субъектад ням гаригт болох санал хураалтын нэгдсэн өдрийн өмнө “ухуулга, сурталчилгаа явуулахыг хориглов”. Сонгуулийн хуулийн дагуу өнгөрсөн шөнө дундад сонгуулийн өмнөх дурын сурталчилгааг хоригложээ. Орос улсын Сонгуулийн төв комиссийн тэргүүн Владимир Чуров ухуулга, сурталчилгаа бүхэлдээ сайн болж өнгөрсөн гэж дүгнэлээ. Түүний хэлснээр улс төрийн намууд маш идэвхтэй оролцож, сонгогчид хотын гудамжинд сурталчилгааны материалыг харах боломжтой байсан. Олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл ноцтой зөрчил гаргаагүй гэж Чуров тэмдэглэв. Москва хотын думын депутатын сонгуулийн өмнө суртал ухуулгыг хориглоход хүнд байж болзошгүй. Учир нь энэ өдөр Орос-Германы хөл бөмбөгийн тэмцээн болох юм. Энэ өдөр Орос улсын нийслэл тэмцээний хөгжөөн дэмжигчид олноор цуглахаас гадна олон нийтийн хэд хэдэн байгууллага жагсаал цуглаан зохион байгуулах өргөдөл гаргажээ. Санал өгөх нэгдсэн өдөр ОХУ-ын субъектад янз бүрийн шатны, орон нутгийн санал хураалт, орон нутгийн байгуулалтын хилийг шинэчлэх санал хураалт зэрэг 6,5 мянга гаруй сонгууль болно.