АНУ Украинд радар байрлуулахгүй. Пентагон баасан гаригт ийнхүү мэдэгдэв. Батлан хамгаалах яамны олон улсын аюулгүй байдлын асуудал эрхэлсэн туслах Александр Вершбоугийн мэдэгдэлтэй холбогдуулан АНУ-ын байр суурийг тайлбарлах шаардлагатай гэж үзжээ. Нэр хүндтэй өдөр тутмын “Дифенс ньюс” сонин өчигдрийн дугаартаа Европт пуужингийн довтолгооноос эсэргүүцэн хамгаалах систем байрлуулах шинэ бүтцийн хүрээнд Украин радиолокацийн станц байрлуулахад боломжтой талбар хэмээн АНУ үзэж байгаа тухай түүний хэлснийг иш татан мэдээлжээ. Вершбоугийн хэлснээр украины албаны хүмүүс үүнийг сонирхож байгаагаа илэрхийлсэн байна. Түүний ийнхүү мэдэгдсэн талаар Украин мөн баасан гаригт тэр даруй тайлбар хийв. Украинд пуужингийн довтолгооноос эсэргүүцэн хамгаалах систем байрлуулах нь үндсэн хуульд үл нийцэнэ гэж Гадаад хэргийн сайд Петр Порошенко мэдэгдсэн юм.