Канадын сансрын жуулчин, “ДюСолей” циркийн эзэн Ги Лалиберте Олон улсын сансрын станцад байхдаа дэлхийг хамарсан шоу зохион байгуулна. Тэрээр хоёр цагийн турш “Одод, газрыг усны төлөө хөдөлгөх” нэртэй яруу найргийн үзүүлбэрийг тойрог замаас найрууллаа. Энэ үзүүлбэрийн үеэр дэлхийн 14 хотын нэрд гарсан хүмүүс олон улсын сансрын станцтай холбоо барьсан юм. Тухайлбал Монреал, Рио-де-Жайнеро, Парис, Сидней, Мумбай болон бусад хотоос усаа хайрлаж, хамгаалахыг уриалав. Олон улсын сансрын станцаас Москва, оросын ард түмэн, дэлхийн бүх оршин суугчидтай холбоо барихад Их театрын нэрд гарсан жүжигчин Николай Цискаризе усны тухай өөрийн шүлгээ уншжээ. Лалиберте өөрийн зохиосон яруу найргаа мөн уншсан юм. Ийнхүү зохион байгуулж буй үзүүлбэрийг хүмүүнлэгийн болон яруу найргийн хэмээн тэр нэрлэж байна. Хүн төрлөхтөнд цэвэр усыг хадгалахд онцгой анхаарал хандуулах үүднээс үүнийг зохион байгуулж байна гэж нислэгийн өмнөх хэвлэлийн бага хурлын үеэр сансрын жуулчин тэмдэглэсэн юм.