Эрхэм радио сонсогчид оо, сайн байцгаана уу, “Оросын дуу хоолой” радиогийн долоо хоног тутмын “Манай шуудангийн хайрцаг” нэвтрүүлэг явж байна. 
Улаанбаатар хотын сонсогч Д.Бямбаа Орос улсад гэрийг хэр өргөн хэрэглэдэг тухай асуужээ. Гэрийг мэргэжлийн түвшинд хийдэг Улаан-Үдийн “Восток-Запад” компани оросын болон гадаадын худалдан авагчдын анхаарлыг улам их татаж байна. Тохиолдлоор тэдний анхаарлыг татсан хэрэг биш юм. Дэлхий дахинаа хүмүүс хотын тав тухтай байдлаас түр боловч хөндийрч, байгальд ойрхон байхыг эрмэлзэж байна. Тиймээс зөөвөрлөхөд авсаархан, жилийн дөрвөн улиралд суух боломжтой гэр олон хүний хувьд тав тухтай сууц болоод байна.  Андрей Осипов 2005 онд буриад гэрийг мэргэжлийн түвшинд хийдэг компани байгуулж байхдаа хэсэг хугацааны дараа захиалгаар гэр хийж, хилийн чанадад худалдана гэж бодоогүй байх. Буриад гэр, энэ ард түмний ёс заншлыг буриад үндэстэн өөрсдөө бус оросын олон хот, гадаадад их сонирхож байна. Компанийн удирдлага үүнд харамсдаг. 100 гэр хийхэд ердөө 10-ыг Буриадад хэрэглэхээр худалдан авдаг байна.  Буриадад алт олборлодог байгууллага, геологич, жуулчин, загасчин, цанаар гулгагчид “Өрнө-Дорно” компаний байнгын үйлчлүүлэгч юм. Хөгшчүүд хүртэл өөрсдөө гэрээ баричихна. Улаан-Үд хотод болсон “Алтаргана” үзэсгэлэнд тус бүгд найрамдах улсын бүх нутаг дэвсгэрийн төлөөлөгчид оролцсон юм. Үзэсгэлэнгийн үеэр зөвхөн Закаменскийг төлөөлсөн компани технологийн бүх горимын дагуу гэр барьсан байсан. Зарим нь ганц баганад тооныг тогтоож, гэр барьсан нь байж болохгүй хэрэг. Оросын бүс нутагт гэрийн давуу талыг үнэлж байна. Тухайлбал байшиндаа засвар хийх үеэр түр байрлахаар “Өрнө-Дорно” компаниас гэр авсан Москвагийн оршин суугч эхнэр, хүүгийн хамт тэнд суухаар шийджээ. Харин тэдний анд нөхөд энэ ер бусын сууцыг хараад алс Улаан-Үдэд утасдаж, мөн ижил гэр хийж өгөхийг хүсчээ.  Жил ирэх тусам “онгон байгаль дахь амралт” гэгч улам дэлгэрч байна. Ийнхүү амрахад олон үүрэгтэй гэр хэрэгтэй болж байна. Онгон байгальд амрах дуртай хүмүүст зориулж “Өрнө-Дорно” компани шорлог хийдэг зуух, зуны гал тогоо бүхий өөрөө өөртөө үйлчлэх аялал жуулчлалын бааз бүрдүүлэх боломжтой. Жуулчид өөрсдөө соёл иргэншлээс аль болох хол амрахыг хичээж байна.  Орос улсад ер нь дэлхийд ийм маягаар амрахыг эрхэмлэх болжээ. Тухайлбал хэсэг хүмүүс хотоос алс ойд ирэнэ. Тэднээс гар утаснаас өгсүүлээд чүдэнзийг нь хүртэл хурааж авдаг. Тухайн хүн жинс, цамтайгаа л үлддэг байна. Түүнд хүрз гэх зэрэг хэдхэн хэрэгсэл үлдээдэг байна. Тэгээд тэндээ оршин сууна. Дараа нь хүмүүст гал хэрхэн гаргах, ваар хэрхэн хийхийг заадаг. Ваараа хийж чадахгүй бол цай, шөлөө хийх савгүй тул худгаас хүйтэн ус залгилахаас өөр аргагүй болно. Таны үнэт зүйл өөрчлөгдөнө. Ийм амралт он удаан жил санаанаас гарахгүй. Одоо хөгжмийн завсарлага авцагаая. Булган аймгийн Хишигөндөр сумын Хоролсүрэн ээждээ ая дууны мэндчилгээ дэвшүүлжээ. Игорь Кружалины “Хөх ягаан манан” саксафон хөгжмийн аялгууг хүргэе.  “Манай шуудангийн хайрцаг” нэвтрүүлгээ үргэлжлүүлье. Монгол Улсад 70 жилийн тэртээ зарлаагүй дайн дуссан юм. Халх гол бол түүх, тэр дундаа Өвөрбайгальчуудын хувь заяаг хөндсөн түүх юм. Тэдний нэг нь одоо Буриадын бүгд найрамдах улсын Гусиноозерск хотод суугаа Елизавета Чувашева юм.  1939 оны 5-р сарын 3-нд Читын бага эмч-эрх барихын сургуулийг дөнгөж дүүргэсэн Елизавета Игнатьевна, мөн залуу танкчин Иван Савинов нар гэрлэлтээт бүртгүүлээд 5 хором болоход энэ зун тэдний амьдралын хамгийн аз жаргалтай мөч байна гэж бодож байсан. Удалгүй Иваны танкийн хороо Монголд томилогдож, тэр эхнэртээ үүнийг дуулгаж ч амжсангүй. Үүнээс хэд хоногийн дараа Елизаветаг практикаас дуудаж, комсомолын хорооны нарийн бичгийн хувьд байлдааны ажиллагаа болж байгаа бүст очих сайн дурын охидыг цуглуулах даалгавар өгчээ. Эрүүл мэндийн албаны дэслэгчийн цэргийн дүрэмт хувцас өмссөн 16 охидын нэг нь тэр өөрөө байв. Елизаветаг өөр хэдэн хүний хамт Чойбалсан хотод орших ар талын эмнэлэгт хүргэжээ. Ар талд сувилагч бүсгүйчүүд багагүй сорилтой тулгарч байлаа. Шархтай хүмүүс тасралтгүй цувах, бөмбөгдөлт, хүнд хүчир хөдөлмөрт нухлагдаж байв. Байлдааны ажиллагааны дараа Иван Монголд Елизаветаг хайж олоод, тэд тэндээ 1941 он хүртэл байсан юм. Тэрээр 1945 оны 8-р сард Хайларт Японтой хийсэн дайнд үрэгдсэн билээ. Өдгөө Елизевата Чувашёва 91 настай. Тэрээр сайхан амьдарчээ. Елизавета дуртай ажлаа хийж, 4 хүүхэд өсгөж, саяхан хорвоогоос халисан хань Александр Чувашёвтай хагас зуун жил эвтэй сайхан оршин суужээ. Түүний ой тойнд 1939 оны зуны аймшигт үйл явдал арилшгүй мөр үлдээжээ. Одоо Дорнод аймгийн сонсогч З.Рагчаагийн хүсэлтийг биелүүлэхээр хөгжмийн завсарлага авцагаая. Лариса Долины “Хана” дууг хүргэе.  “Манай шуудангийн хайрцаг” ээлжит нэвтрүүлэг үргэлжилж байна. “Намар бол тариалангийн аж ахуйн хувьд ид ажлын үе юм. Ургац хураадаг” гэж Завхан аймгийн сонсогч Оргодол бичжээ. Сонсогч маань Алтай хязгаарын хөдөө аж ахуй аж үйлдвэрийн салбарын хөгжлийн тухай өгүүлэх хүсэлт бидэнд тавьсан байна. Өнөөгийн Алтай бол Оросын хөдөө аж ахуйн томоохон бүс нутаг билээ. Нийт хүн амын 47 хувь нь хөдөө орон нутагт суудаг. Дэлхийд хямарал дэгдсэн ч, аялал жуулчлалын салбарт хэтийн төлөвтэй төслүүдийг хэрэгжүүлж, инновацийн үйлдвэрлэлийг амжилттай хөгжүүлж байна. Алтай хязгаарт хаягдсан газар талбай бараг байхгүй. Тариалангийн талбайгаа сайн торджээ. Хөдөө аж ахуйг хөгжүүлэх стратегийн чиглэлийг тодорхойлсон зориулалттай хэд хэдэн хөтөлбөрийг бүс нутагт баталсан юм. Урьд ашиглаагүй хагалсан талбай, атар газрыг эргэлтэд төлөвлөгөөтэй оруулж байна. Эрчимтэй үйл ажиллагааны ачаар манай оронд хамгийн томд орох 6,4 сая га бүхий газар талбайг хагалж ашиглалтад оруулав. Хөдөө аж аухйн онцгой чухал ач холбогдолтой бус Алтай хязгаарт байгуулах асуудлыг одоо хэлэлцэж байна. Хязгаарын засаг захиргаа “Алтайн Обь хавийн нутгийг иж бүрэн хөгжүүлэх” төслийн үзэл баримтлалыг боловсруулж байна. Эдүүгээ хязгаарын хүн амын хэрэгцээг хангахад 180 мянган тонн гурил хангалттай байхад үйлдвэрүүд нь 1,8 сая тонныг гаргаж байна. Иймээс гурилаа Алс Дорнод, Сибирийн бүс нутгууд түүнчлэн Афганистан, Монгол хоёр улсад нийлүүлж байна. Өнгөрсөн онд Алтай хязгаар Орост хамгийн их хэмжээний 68 мянган тонн бяслаг үйлдвэрлэжээ. Алтайн хатуу бяслагийн 80 хувийг Москваг оролцуулан өөр бүс нутагт гаргаж байна. Алтайн хязгаар хэрэгцээгээ бүрэн хангах төдийгүй улс орныхоо нэг ёсны хүнсний хандивлагч болсоныг статистикийн тоо баримтууд нотлон харуулж байна. Хязгаар ийн үр дүнд тэр даруй хүрээгүй. Энэ нь төрөөс хөдөө аж ахуйг тууштай дэмжиж ирсний дүн юм. Алтай хязгаар 2008-2012 онд хөдөө аж ахуйг хөгжүүлэх болон хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн, түүхий эд, хүнсний бүтээгдэхүүний зах зээлийг зохицуулах төрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд идэвхтэй оролцож байна. Түүнчлэн “Алтай хязгаарын хөдөө аж ахуйн хегжил” тусгай газрын зориулалтат хөтөлбөрийг хэрэгжүүлэх юм.
Одоо хөгжмийн завсарлагаар Дарханы Л.Магсаржаламын хүсэлтээр Алёна Свиридова “Ягаан фламинго шувуу” дууг дуулна.
“Манай шуудангийн хайрцаг” нэвтрүүлэг үргэлжилж байна. Байгаль орчин, амьтан, ургамлын аймгийг хамгаалах талаар Орост авч буй арга хэмжээнүүдийг хөндөж өгүүлсэн нэвтрүүлгүүд маш сонирхолтой байна гэж Улаанбаатарын С.Дагвадорж, Өмнөговь аймгийн Е.Бямбажав, Увс аймгийн Баруунтуруун сумын Ш.Жамбалсүрэн нар захидлууддаа тэмдэглэжээ. Өнөөдөр бид Алс Дорнодын өрөвтас шувууны тухай ярина. Алс Дорнодын өрөвтас шувуу Оросын Улаан номд бүртгэгдсэн. Ийн бараг бүх шувуу ОХУ-ын нутаг дэвсгэрт суурьшсан юм. Алс дорнодын өрөвтас шувуу чухам Амар хавийн ба Приморье бүс нутагт, Амар, Зея, Уссури гурван голын сав газарт түүнчлэн Солонгосын хойг, Хятад монголын зуун-хойд нутагт үүрлэн оршиж байна. Эдгээр шувуу өвөлжөөндөө эртхэн нисэж явдаг. Хятадын зүүн-өмнөд хэсгийн гол төлөв жижиг гол нуурын хавьд, тутрага суулгасан талбайн орчимд өвөлждөг.
Амар мужийн “Амьтны аймгийг хамгаалж ашиглах газрын” ажилтнууд Амар мужид Дэлхийн онгон байгалийн сангийн дэмжлэгээр хэрэгжүүлж буй Алс Дорнодын өрөвтас шувууг хадгалах хөтөлбөрийн хүрээнд эдгээр шувуу үүрлэх моднуудыг гал түймрээс сэргийлэх арга хэмжээ авсан байна. “Муравьёвский”, “Амурский” дархан цаазтай газруудад модны тойронд 2-3 метр зайтай өвс ургамал, бутыг хадаж устгав. Учир нь гал түймэр гарвал хатсан мөчир, өвс ургамал нэн даруй шатаж, модонд шилжих шувууны үүрийг устгадаг. Түүнээс гадна ан агнуурын аж ахуйн мэргэжилтнууд мод шатах, өмхөрөхөөс сэргийлэх тусгай уусмалаар 1-1,5 өндөрт модыг норгон боловсруулж байна. Үүрлэх мод шатаж устах нь Амар мужийн өмнөд бүст Алс Дорнодын өрөвтас шувуу цөөрөх гол шалтгааны нэг билээ. Сэргийлэх арга хэмжээ шувууны үүрийг хадгалахад тусалж байна. Хуучин үүрийн дэгдээхэйн тоо шинээс илүү олон байна. Гал түймэрээс сэргийлэн сэрэмжлэх арга хэмжээнээс гадна Алс Дорнодын өрөвтас шувууг хадгалах хөтөлбөрийн дагуу үүрийн дор тулгуур тавьж, хатсан мөчрийг хөрөөдөж, шувуу үүрлэх үйл явцыг судалж байна. Амар мужийн дархан цаазтай газруудад энэ онд дээрх арга хэмжээ авч, муж даяар өрөвтас шувууны үүрийг бүрэн тоолж, үүрний паспорт гэгчийн санг байгуулжээ.
Энэ удаагийн “Манай шуудангийн хайрцаг” нэвтрүүлэг өндөрлөж байна. Дуучин Варварагийн “Салхи ба одод” дууг сонсоно уу. Ингээд “Манай шуудагийн хайрцаг” нэвтрүүлэг өндөрлөллөө. Эрхэм хүндэт сонсогчиддоо амжилт, зол жаргал, эрүүл энхийг хүсэн ерөөе. Захиа бичээрээй! Бид та бүхний асуултуудад дуртайяа хариулж, хөгжмийн захиалгыг биелүүлнэ. Дэлхийн улс төрийн чухал үйл явдал болон орос-монголын харилцааны хегжлийн тухай тулгамдсан материал түүнчлэн “манай шуудангийн хайрцаг” нэвтруулгийг www.ruvr.ru сайтад монгол хэлнээ тавьж байгаад сонсогчдынхоо анхаарлыг ахин хандуулъяа.