Чита хотод 10-р сарын 21-23-нд “Хилийн хамтын ажиллагаа-2009” олон улсын 6 дахь үзэсгэлэн болно. Үүнд Орос, Монгол, БНХАУ оролцоно. Хөрөнгө оруулалтыг татах, аж үйлдвэрийн зах зээлийг нэмэгдүүлэх, шинэ компани, бүтээгдэхүүний талаар мэдээлэл солилцох, түнш хайх, мөн хэдийн тогтсон гадаад эдийн засгийн харилцааг бэхжүүлэхэд үзэсгэлэнгийн ажиллагаа чиглэж байна. Мөн аж үйлдвэрийн үндсэн чиглэлийн технологи, үйлчилгээ, бараа таваарын орчин үеийн зах зээлийн боломжийг үзэсгэлэнд мөн харуулна. Чита хотын оршин суугчид болон хотын гийчэд 3 хоногийн турш “Барилга, боловсруулсан материал”, “Хөнгөн үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн”, “Хүнсний бүтээгдэхүүн” хэсэгт тавьсан бүтээгдэхүүнийг сонирхох боломжтой. Үүнээс гадна хөрөнгө оруулалтын хамтын ажиллагаанд онцгой анхаарал хандуулна.