Орос улсад үр тариа үйлдвэрлэгчдийн үндэсний холбоо байгуулна. Энэ холбооны үйл ажиллагаа хөдөө аж ахуйн салбарын практик зорилтыг шийдэхэд чиглэнэ. Хүнс хөдөө аж ахуйн сайд Елена Скрынник өнөөдөр энэ тухай мэдэгдэв. “Бид тоо хэмжээний хөгжлөөс инновацид шилжих ёстой”. Өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, мөн хөрөнгө оруулалтыг татах үүнээс өөр арга зам байхгүй” гэж сайд тэмдэглэв. Түүний хэлснээр энэ жил үр тарианы ургац 90-93 сая тонн байх агаад 10 жилд жилийн дундаж үзүүлэлтийг давжээ. Дотоодын хэрэгцээнд 77 сая тонн үр тариа шаардлагатай бөгөөд 19 сая тонныг экспортлох боломжтой юм. Орос улс үр тарианы экспортоор дэлхийд эхний гуравт багтдаг тухай Скрынник тэмдэглэв.