АНУ өнгөрсөн лхагва гаригт хэд хэдэн орны төлөөлөгчидтэй уулзаж, Ираны эсрэг хориг арга хэмжээ авах хувилбарыг хэлэлцлээ. “Уол Стрит Жорнел” сэтгүүлийн мэдээгээр уулзалтад АНУ, Их Британи, Франц, Герман, Итали, Канад, Япон, Австрали, Өмнөд Солонгос, Саудын Арави, Арабын Нэгдсэн Эмирт улсын төлөөлөгчид оролцжээ. Сүүлийн үед ялангуяа Иран уран баяжуулах хоёр дахь үйлдвэр барих тухай мэдэгдсэний дараа тус улс уран баяжуулахаас татгалзахгүй бол Ираны эсрэг шинэ хориг арга хэмжээ авахыг АНУ шаардаж байна. Иран цөмийн зэвсэг бүтээхийг оролдож байна хэмээн өрнөд сэжиглэж байгаа юм. Ираны эсрэг хориг арга хэмжээ авахыг эсэргүүцэж байгаа Хятад, Орос улс энэ уулзалтад оролцоогүй тухай тус сонинд бичжээ. Үүний зэрэгцээ АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтон ирэх долоо хоногт Москвад айлчлахдаа, Ираны асуудлыг хэлэлцэнэ.