Орос улсын ерөнхийлөгч Д.Медведев цөмийн зэвсэгтэй улс орны тоог нэмэхийг эрс эсэргүүцэв. “Цөмийн клубын” гишүүд өргөжсөнөөр байдал хяналтаас гарна гэж Д.Медведев ням гаригт телевизээр нэвтрэх Оросын “нэгдүгээр”сувгийн мэдээллийн хөтөлбөрийн захирал Кирилл Клеймоновтой хийсэн ярилцлагын төсгөлд ийнхүү мэдэгдэв. Цөмийн зэвсэг үл дэлгэрүүлэх зорилт нь нэн чухал бөгөөд бүх орон дэлхийг цөмийн зэвсгээс ангид байлгахыг эрмэлзэх хэрэгтэй гэж Орос улсын төрийн тэргүүн мэдэгдэв. Үүнээс гадна Д.Медведев үйлчлэх хугацаа нь 12-р сарын 5-нд дуусах өнөөгийн гэрээний оронд Стратегийн давшилтын зэвсгийн тухай шинэ гэрээ батлаха талаар АНУ-тай тохиролцох “нэлээд муугүй” боломж байгаа хэмээн нэмж хэлэв.