Монгол улс 180 сая долларын өрөө Орос улсад төлөх тухай Орос улсын Сангийн дэд сайд Дмитрий Панкины хийсэн мэдэгдлийг гадаадын зарим олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл өөрсдийнхөөрөө тайлбарлаж байна. Монгол улс канадын “Айвэнхо Майнз” компани, англи-австралийн Рио Тинто гадаадын хоёр компанитай “Оюу Толгой” зэс алтны орд газрыг эзэмших гэрээнд гарын үсэг зурсны дараа энэ тухай мэдэгдсэн билээ. Үүний зэрэгцээ В.Путин энэ оны 5-р сард Монгол Улсад айлчлах үеэр талууд “Оюу Толгой” орд газар, мөн нүүрсний Таван Толгой орд газрыг боловсруулах орос-монголын хамтарсан компани байгуулахаар тохиролцсон юм. Орос улсын Засгийн газрын тэргүүний айлчлалын дараа Монгол улсад болсон сонгуулиар төр засаг өөрчлөгдөж, гадаадын зарим ажиглагчийн үзэж байгаагаар засгийн эрхэнд гарсан удирдлага өмнөх засгийн газрын үүргээс ангид байна гэж үзсэн бололтой. Манай сурвалжлагч Ольга Иванова Оросын шинжлэх ухаан академийн Дорно Дахины хүрээлэнгийн орлогч захирал, Москвагийн олон улсын харилцааны улсын их сургуулийн профессор Сергей Лузянинаас энэ талаар байр суурийг нь сонссон юм.  Монгол улс “Оюу Толгой” зэс, алтны стратегийн орд газрыг боловсруулах монополь эрх олгож буй Канадын Ivanhoe Mines компанитай Монголын Засгийн газрын гэрээ байгуулсан гэх мэдээлэл миний мэдэж байгаагаар батлагдаагүй байна. Би засгийн газрын хүрээнийхэнд ойрхон монголын шинжээчдээс энэ асуудлыг жич тодруулсан. Монголын Засгийн газар албан ёсны мэдэгдэл хийгээгүй байна. Канад болон англи-австралийн компаниудтай 6 жил яриа хэлэлцээ хийж байгаа нь нэг хэрэг юм. Мэдээж хэрэг оросын компани “Оюу Толгой” стратегийн орд газрыг оснирхож байна. Дээр дурдсан канад, англи-австрали болон оросын компаниудаас бүрдсэн консорциум байгуулбал сайн хэрэг. Улс төрийн учир шалтгаанаар ийм мэдээлэл цацаж байгаа байх. Эн бол пиар-технологийн үйл хэрэг юм. Нөгөө талаас Орос улс өрөө төлөхийг шаардаж байгаа гэх асуудал нь цэвэр технологийн шинжтэй юм. Улирал дуусч байна. Тайлант өрийн хэсэг, хүүгийн хувь хэмжээг төлж эхэлж байна. Монгол улсын үндсэн өрийн 98 хувийг тэглэсэн тул тайлант өр төдий л их биш юм. Монгол улсын ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Орос улсад бус дан өрнөдөд түшиглэсэн мэт байдаг Ардчилсан намын гишүүний хувьд Орос улсаас хөндийрөх стратегийн шинэ бодлого эхлүүлж байна гэх таамгийг Орос улс болоод Монгол улсын тодорхой хэсэг шинжээч, олон нийтийн хэвлэл мэдээллийн төлөөлөгчид хийж байна. Үүнийг дорвитой батлах хэрэгтэй. Монгол Улсын засгийн газар ойрын үед “Оюу Толгой” орд газрын яриа хэлэлцээний талаар албан ёсны тайлбар хийнэ гэдэгт би итгэлтэй байна гэж Оросын шинжлэх ухаан академийн Дорно Дахины хүрээлэнгийн орлогч захирал Сергей Лузянин ярив. Энэ төсөл, мөн нүүрсний томоохон орд Таван Толгой төсөлд Оросын төмөр зам компанийг үйл ажиллагаа хамаатай. Харамсалтай нь санхүүгийн хямарлын улмаас Оросын төмөр зам компанийн шугамаар барих барилгад оросын хөрөнгө оруулалтыг нэлээд танасан байгаа. Ийм том зам барьж байгуулах төсөл их өртөгтэй гэдэг нь ойлгомжтой. Ямар ч тохиолдолд улс төр болоод шинжээчдийн түвшинд энэ мэдээллийг чанд шалгаж, албаны хүмүүсийн мэдэгдлээр баталгаажуулах шаардлагатай. Олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгсэлд ийм маягийн мэдээлэл гарсанд монголын ажил нэгт шинжээчид их гайхсан. Та бүхэн Оросын шинжлэх ухаан академийн Дорно Дахины хүрээлэнгийн орлогч захирал, Москвагийн олон улсын харилцааны улсын их сургуулийн профессор Сергей Лузянинтай хийсэн ярилцлагыг сонслоо.