Канадын цирк үндэслэгч дю Солей Ги Лалиберте өнөөдөр “Усыг хамгаалахын тулд дэлхий болон оддыг хөдөлгөх” урьд байгаагүй шоу зохион байгуулж байна. Тэрээр сансраас энэ шоуг найруулна. Лалиберте 9-р сарын 30-нд жуулчны хувиар 21 дэх экспидицийн багийн бүрэлдэхүүний хамт олон улсын сансрын станцад очсон юм. Жүжигчин ундны усны хомсдлын асуудалд хүмүүсийн анхаарлыг хандуулах бодолтой байна. Москва, Монреал, Нью-Йорк, Токио, Рио-де-Жанейро, Парис, Лондон зэрэг дэлхийн 14 хотын оршин суугч шоуг үзэх боломжтой. Үүнийг Интернетийн www.onedrop.org болон www.aol.com вэб хуудсаар шууд дамжуулна. Шоуд оролцох дэлхийн урлаг, улс төрийн талбарт нэрд гарсан хүмүүс шүлгийн хэсгээс уншиж, ундны усны хомсдлын асуудлаарх бүтээлээ толилуулна.