БНХАУ-ын дарга Ху Зиньтао өнөөдөр Бээжинд нээгдсэн Дэлхийн хэвлэл мэдээллийн дээд хэмжээний уулзалтын үеэр энх тайван, хөгжлийн үзэл санааг хүргэхийг олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгсэлд уриалав. “Хамтын ажиллагаа, үйлдэл, харилцан ашигтай байх, хөгжил” уулзалтын энэ урианд дэлхийн олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгсэлд тулгарч байгаа сорилыг тусгаснаас гадна дэлхий дахинаа энх тайван тогтоож, хөгжүүлэх ашиг сонирхолын үүднээс хамтран ажиллах, харилцааг гүнзгийрүүлэх хэвлэл мэдээллийн хүрээнийхний хүсэл зоригийг илтгэжээ. Дээд хэмжээний уулзалтаар ард түмний хооронд харилцан ойлголцох, эв найрамдалыг бэхжүүлнэ гэж БНХАУ-ын дарга найдаж байна. Дээд хэмжээний уулзалтаар олон нийтийн хэвлэл мэдээллийн гүйцэтгэх үүрэг, ялангуяа дэлхийн хямарлын өнөөгийн нөхцөлд түүний гүйцэтгэх үүрэг, тоот болон мультимедиа технологийг хөгжүүлэх, радио-телевизд тулгарч байгаа бэрхшээл, интернет ашиглах зэргийг хэлэлцэнэ. Дээд хэмжээний уулзалтад 300 гаруй мэдээллийн агентлаг, телевиз, радио компани, сонин, сэтгүүл, интернет порталын төлөөлөгчид оролцож байна.