Украин зэвсэг Гүржид нийлүүлсээр байна. Украины Дээд Радын Гүржид зэвсэг нийлүүлсэн хэргийг мөрдөн шалгах комиссийн тэргүүн Валерий Коновалюк пүрэв гаригт энэ тухай мэдэгдэв. Түүний мэдээлснрээр “Укрспецэкспорт” компани өнгөрсөн оны 10-р сард Поти боомтод 35 танк, байлдааны зэр зэвсэг хүргэжээ. Болгараас түрээсэлсэн хөлөг онгоцоор 12-р сард “Мөндөр” нэгэн зэрэг гал нээдэг систем, буудлагын зэвсгийг Батумид авчирчээ. Гүржийн арми энэ оны 3-р сард Украинаас танк, явган цэрэг эсэргүүцэгч мина авчээ. Дөрөв, тавдугаар сард тэнгисээр Потид Су-25 дайрагч онгоцны эд ангийг хүргэсэн байна. Украины байлдааны жижүрээс буулгасан С-200 агаарын довтолгооныг эсэргүүцэх цогцолборыг мөн 6-р сард тэнд аваачжээ. Гүрж 8-р сард “Кольчуга” радио техникийн тагнуулын хоёр цогцолбор, “Оса” болон “Бук” зенит пуужингийн цогцолбор, Ми-8 болон Ми-24 нисдэг тэрэг авсан байна. Гүрж үүний төлбөрт Киевт 5,6 сая доллар шилжүүлсэн гэж Коновалюк ярьж байна.